Dark Light
Нийгэм | 2021-01-19

А.Амбасэлмаа: ТҮК-ийн дан ганц цэвэрлэгээний ажилтан биш оффисын ажилтан ч халдвар авсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод 10 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1536 болсон. Мэдээллийн дараа

ТҮК-ийн 9 ажилтан халдвар авсан. Бохир маск, эм эмнэлгийн хаягдлаас халдвар авсан уу гэх сэтгүүлчийн асуултанд 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Бохир хог, амны хаалтаас болж халдвар авсан гэж хэлэх боломжгүй байна. Дан ганц цэвэрлэгээний ажилтан ч биш, оффисын ажилтан ч халдвар авсан. Гэхдээ иргэд хэрэглэсэн амны хаалтаа хогийн саванд сайтар боож хийх хэрэгтэй. Дулаан цаг удахгүй ирэх гэж байна. Ийм үед амны хаалтаа хаа сайгүй хаяад байвал халдвар улам өндөр, идэвхтэй тархах болно" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22