
Өнөөдөр /2021.01.19/ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Улаанбаатар хотоос Дарханд ирэхээр бүртгүүлсэн иргэд, оюутнуудыг энэ долоо хоногтоо багтаан хувийн болон нийтийн унаагаар хүлээн авахаар боллоо. Эдгээр иргэд PCR-ийн шинжилгээ өгсөн байх, Дархан-Уул аймгийн харьяат байх шаардлагатай юм.
- 18 хүртэлх насны хүүхэд энэ сарын 20-ноос эхлэн үсчинд үйлчлүүлэх, секц дугуйланд хичээллэх, спорт зааланд тоглох, танхимын сургалтад хамрагдах боломжтой боллоо. Хүүхдэд үйлчлэх эдгээр байгууллагууд Мэргэжлийн хяналтын газраас өгсөн заавар зөвлөмж халдвар хамгаалалтын дэглэм, хүний тоогоо баримтлан ажиллах юм байна. Харин бүжгийн дугуйлан, бөхийн секц хичээллэхгүй.
- Уул уурхайн ажилчид өдөр харгалзахгүй ээлж солилцоно.
- Дархан-Уул аймгаас гарах иргэдийг энэ сарын 20,21-ний өдрүүдэд smartdarkhan.com сайтаар бүртгэнэ
АДМИН








Нийгэм





