Dark Light
Нийгэм | 2021-01-19

Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын шүүх хуралдаан товлогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-д гэмт хэрэгт “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж   ирүүлсэн  хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар  яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн  09:00  цагт товлолоо.

Хэргийн утга: Ц.Мянганбаяр, Х.Даржаа нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт ”нөхөн сэргээлт хийх, алт олборлох” чиглэлээр хамтран ажиллана гэж хамтран  ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Эх сурвалж : Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16