ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.19/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "Нийт 13318хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 32 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1568 боллоо.
БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс коронавирусийн халдварт өртсөн. Тухайн орцонд батлагдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас тандалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ.
"Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ.
Мөн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтлуудаас халдвар илэрсэн. Тухайлбал, нэгдүгээр төрөхөд амаржсан эмэгтэйн гэр бүлийн таван хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
БЗД-ийн тохижилт үйлчилгээни компанийн зургаан хүнд халдвар илэрлээ.
Батлагдсан тохиолдлуудын хавьтал гэр бүлийн халдварууд гарч байна. Үүний дотор АТГ-ын нэг ажилтан байгаа. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна"гэлээ.
АДМИН








Нийгэм




