Dark Light
Нийгэм | 2021-02-20

Я.Амаржаргал : Хариуцлага алдсан хүмүүст Нийслэлийн засаг дарга хариуцлага тооцно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг ХӨСҮТ- рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай зөөвөрлөсөн асуудал гарсан билээ. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр тайлбар өглөө. Тэрээр :  "Өчигдөр /2021-01-19/ "Өргөө амаржих" газарт төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлоод, тусгаарлах өрөө бэлдүүлээд, нэг эмнэлэгээс нөгөө эмнэлэг рүү зөөх тухай Эрүүл мэндийн сайдын гаргасан дүрэм журмыг дагалгүй төрсөн эхийг нимгэн хувцастай шилжүүлсэн тохиолдол гарсан. Энэ хариуцлагагүй үйл явдалд ээж болон түүний гэр бүлээс ЭМЯ уучлалт гуйж байна. Бүх эмнэлэг тусгаарлах өрөөтэй эмнэлэг хооронд хэрхэн яаж хүн шилжүүлэх вэ? гэсэн журамтай байгаа гэвч энэ дүрмийг мөрдөөгүй бол хариуцлага тооцох болно. Өргөө амаржих газар нь нийслэлийн харьяа газар юм. Тиймээс хариуцлага алдсан хүмүүст Нийслэлийн засаг дарга хариуцлага тооцно" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22