ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрээр: "Өнөөдөр шинээр илэрсэн 32 тохиолдлын 13 нь БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс байна. Тэдгээр хүний дунд ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг эмч байсан.
Үүнтэй холбоотойгоор тус төвд халдварын голомтын яаралтай хариу арга хэмжээ авч ажиллалаа.
ЭХЭМҮТ-ийн ажилчид, үйлчлүүлэгчид гээд нийт 900 гаруй хүнийг өчигдөр PCR шинжилгээнд хамруулсан. Одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна.
Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм



