Өнөөдөр /2021.01.20/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ- ийн захирал Д.Нямхүү Өргөө амаржих газраас ХӨСҮТ рүү нярай ээжийг шилжүүлэхдээ гэрийн шаахай, халадтай нь зөөвөрлөсөн асуудалд тайлбар өглөө. Тэрээр: "Өчигдөр /2021-01-19/ Өргөө амаржих газар ковидын халдвар гарсантай холбоотойгоор ХӨСҮТ рүү төрсөн эх, нярай хоёрыг шилжүүлэх явцад алдаа дутагдал гарсан. Энэ алдаагаа бид хүлээн зөвшөөрч амаржсан ээж, үр хүүхэд, ар гэрээс нь уучлалт гуйсан. Мөн олон нийтийн мэдээгээрээ дамжуулан дахин уучлалт хүсч байна. Цаашдаа ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллах болно гэдгээ та бүхэндээ хэлье. Дахин уучлал гуйж байна" гэлээ.
Нийгэм | 2021-02-20
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм



