Dark Light
Нийгэм | 2021-01-20

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-рүү шилжсэн эхэд коронавирусний халдварын шинж тэмдэг илрээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.01.20/ коронавирусний цаг үеийн мэдээлийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчийн асуултанд хариуллаа.

Сэтгүүлч : "Өргөө амаржих газраас ХӨСҮТ-рүү шилжсэн ээжийн хувьд 1 сарын 14-нд Өргөө амаржих газарт очсон. 1 сарын 19-нд ойрын хавьтал гэсэн өгүүлэмжтэйг олж тогтоосон гэсэн мэдээллийг сая өглөө. 1 сарын 14-нд очихдоо ямар өгүүлэмжтэй байсан бэ? Халдвартай гэдгийг хэзээ тодорхойлсон бэ? Тухайн эхийг тусгай өрөөнд төрүүлсэн үү?" гэх асуултанд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "Өргөө амаржих газарт тухайн ээж 1 сарын 14-нд очсон. Очихдоо  ямар ч эмнэлзүйн шинж тэмдэг байхгүй. Гэр орондоо  хавьтал болсноо мэдээгүйгээр хэвтсэн. Энэ хүнийг 1 сарын 14-нд очиход нь тухайн орцонд халдвар гараагүй байсан. Хагас сайн өдөр буюу 1 сарын 16-нд коронавирусний халдвар тухайн орцонд бүртгэгдсэн. Гэр бүлийнхэнд шинжилгээ хийх явцад гэр бүлийн хүн нь коронавирусний халдвар батлагдсан учраас бид мэдээлэл өгч Нэгдүгээр төрөхөд ээжийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан.  Энэ эхэд одоо ч гэсэн коронавирусний халдварын шинж тэмдэг илрээгүй. Ер нь илэрч байгаа коронавируст халдварын 60-70 хувь нь шинж тэмдэггүй байна. Хэн хэзээ халдвар авснаа мэдэхгүй, халдвар авсан хүн бидний дунд явж байж ч болно. Тухайн ээж 1 сарын 14-нд очсон учраас 14 нөөс хойшхи бүх 1 сарын 14-нд эмнэлэгт хэвтсэн ээжүүд, эмнэлгээс гарсан ээжүүд, тэр үед үйлчилгээ үзүүлсэн хүмүүс  зэрэг бүх үйл ажиллагаанд тандалт судалгаа хийж тусгаарлах, шинжилгээ хийх өргөжүүлсэн том тандалтын ажиллагааг эхлээд явж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22