Dark Light
Нийгэм | 2021-01-20

Б.Цэцэг: Ахиад хэдэн эмэгтэйг хүүхэдтэй нь хамт өвлийн хүйтэнд нүцгэн гаргах вэ!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын их хурлын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт 33 тэрбум төгрөгийн зээл олгосон, иргэндээ халтай төрийн шийдвэр, хүний эрхийг хэрхэн зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн бага хуралд "Алтан Дорнод Монгол” компанийн захиал Т.Ганболд, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, Хуульч Т.Бат-Оргил, эмэгтэйчүүдийн төлөөлөл жүжигчин Б.Цэцэг, Үнэн ба зөв намын дарга П.Отгонбаатар, судлаач, эрх зүйч П.Галиндэв нар оролцсон юм. 

Б.Цэцэг "Архангай аймгаас ирээд товчоон дээр орж ирж чадахгүй байсаар байгаад нэг иргэн нас барсан. Мөн тэр жаахан охин эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нас барсан. Өчигдөр болсон үйл явдлыг хөөгдөн барин сурвалжилж олонд түгээгээгүй бол хэдэн эмэгтэйн эрх ийнхүү зөрчигдөж өвлийн хүйтэнд нимгэн хувцастай гарах байсан бэ? Яагаад ийм хариуцлагагүй байна вэ? Дарга сайд нараа та бүхэн ажилаа хийгээч ээ! Улсын төсвийн 140 гаруй тэрбум төгрөг хаашаа алга болов, иргэдээ вакцинжуулахад хангалттай их мөнгө. Улсын их хурлын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт 33 тэрбум төгрөгийн зээл олгож, илт ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Өнгөрсөн хугацаанд иргэндээ халтай төрийн шийдвэр, хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдлүүд өчнөөн гарлаа. Одоо сайд дарга, УИХ-ын гишүүд ажилаа хийх чадахгүй бол чаддаг хүнд нь шилжүүлэх ёстой" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22