Dark Light
Нийгэм | 2021-01-20

Ж.Энхбат: Маршрутын бус замаар иргэдийг тээвэрлэсэн 34 жолоочид зөрчлийн хэрэг нээн, 3 иргэнийг шүүхээр баривчлуулсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат дараах мэдээллийг өглөө.

Тэрээр: "Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнд хяналт тавин үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотыг тойрсон бүх товчоодод хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна. 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн 1 сарын 19-ны өдрийн хүртэлх хугацаанд Улаанбаатар хотруу нийт 14161 тээврийн хэрэгсэл 27467 иргэн орж ирсэн.  Улаанбаатар хотоос 17161 тээврийн хэрэгсэл  34561 иргэн гарч явсан.  Энэ иргэдийн бүх орж, гарах үйл явцад хяналт тавьж ямар нэгэн зөрчилгүйгээр зорчуулсан байна. Энэ хугацаанд зарим иргэд маршрутаас гадуур маршрутын бус замаар хөдөлгөөнд оролцож, иргэдийг  хулгайгаар орон нутагруу авч явах, орон нутгаас оруулж ирэх зэрэг зөрчил удаа дараа гаргалаа .Энэ үйлдэлд цагдаагийн байгууллага хяналт тавин 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн  зорчсныг илрүүлж, шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 иргэнийг гэрийн ажиглалтад авсан байна. Маршрутын бус замаар иргэдийг тээвэрлэсэн гэх нийт 34 жолоочид зөрчлийн хэрэг нээн, шалгаж 9 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан, 3 иргэнийг шүүхээр баривчлуулсан. 12 зөрчлийг харьяалалын дагуу орон нутгийн онцгой байдлын хэлтэст шилжүүлсэн байна. Улс орны хэмжээнд хорио цээрийн дэглэмтэй үед УОК-ын гаргасан шийдвэрийг зөрчиж байгаа энэ үйлдэл өөрөө хамгийн хор уршигтай, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үздэг гэдгийг иргэддээ анхааруулж  хэлмээр байна" гэлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22