Яг одоо иргэд Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаж байна.
Энэ үеэр Комедиан Б.Идэр-Од өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн юм. Тэрээр : “Нярай эхийг хасах 20 хэмийн хүйтэнд шилжүүллээ энд анагаахын шинжлэх ухаан алга. Өнөөдөр энд дан ганц хүний бие биш сэтгэл хүртэл хохирч байна. Хүн үхэхээс нааш та нар юу ч хийхгүй, харгис улс болсон байна. Өнөөдөр Монгол улсын иргэн эмнэлгийн тусламж авах үндсэн хуулиар заяасан эрхээ эдлэж чадахгүй 60 удаа утсаар залгаад байхад утсаа авдаггүй. Хууль тогтоомж нь ойлгомжгүй. Уялдаа байхгүй. Та нарын уучлал хангалтгүй. Хүн амь насаараа хохироод байхад та нар яг одоо огцрох ёстой. Хүний эрхийн мэдрэмжтэй, шинжлэх ухааны үндэстэй ажлаа хийдэг хүнд нь ажлаа өг өө. Иргэн хүний үүднээс үзэл бодлоо илэрхийллээ. Төрийн далбааныхаа өмнө илэрхийлж байна” гэлээ.
АДМИН








Нийгэм



