Dark Light
Нийгэм | 2021-02-20

Б.Цэцэг : "УУЧЛААРАЙ ЯГ ОДОО ЗАЙЛЦГАА"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр дөнгөж төрсөн эх, нярайг Нэгдүгээр төрөх эмнэлгээс ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ дан хувцастай, углааштай нь шилжүүлсэн асуудал иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тэд үзэл бодлоо илэрхийлэн талбай дээр тайван жагсаж байна. Энэ үеэр Эмэгтэйчүүдийн төлөөлөл жүжигчин Б.Цэцэг иргэнийхээ хувиар үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрээр: "УОК-ын шийдвэр гаргаж байгаа хүмүүст бол "УУЧЛААРАЙ ЯГ ОДОО ЗАЙЛЦГАА" гэж хэлмээр байна. Бид нар өчнөөн жил сар хүлээлээ. Татвар төлөгчдийн мөнгөөр өнөөдрийг хүртэл эдгээр зүйлүүд явлаа шүү дээ. Бид нар дуугүй тэссээр л байсан. Хүмүүсээ үхүүлэн үхүүлэн тэссээр л байсан. Эхнээсээ үхэж үрэгдээд эхэлж байхад яг одоо эмнэлгээс хөөн зайлуулаад тэмбүү, ДОХ туссан юм шигээр аваад гарч байдаг ийм үйл явдал хаана байх ёстой юм бэ? Энэ дэлхийд байхгүй шившиг шүү дээ. Ингэж их доромжлолыг ард түмэндээ олгож байна гэдэг бол энэ бол ичгэвтэр явдал. Монголын төр засаг энэ явдлаасаа уучлал гуйснаар зүгээр дуусчих юм бол биш. Монголын төр засаг уучлалт гуйгаад бид нарыг дуугүй болгоно гэж байхгүй. Одоо болсон. Бид тэвчиж тэслээ одоо хангалттай" гэлээ.  

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22