Өчигдөр дөнгөж төрсөн эх, нярайг Нэгдүгээр төрөх эмнэлгээс ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ дан хувцастай, шаахайтай нь шилжүүлсэн асуудал иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тэд үзэл бодлоо илэрхийлэн талбай дээр тайван жагсаж байна.
Лантуун дохио ТББ-ын санаачлагч , тэргүүн Ч.Ганжавхлан : Би иргэн хүний хувьд утсаа хараад суугаад байж чадахгүй ирээд зогсч байна. Манай Монгол улс хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гээд үндсэн хуулиндаа заасан байдаг. Гэтэл яг өнөөдөр тийм хүнлэг энэрэнгүй зүйл олж харахгүй байна. Тэр ч байтугай харгис, хүчирхийлэлтэй ийм нийгмийн олж харж байна. Мэдээж энэ хүнд цар тахалтай үед хүн бүр хичээж байгааг бүгд мэдэж байгаа. Гэвч энэ бүхний дунд үнэхээр тэвчишгүй зүйлүүд олон гарч байна. Ялангуяа өчигдөр оройны дөнгөж төрсөн хүүхэдтэй ээж түүнд хандсан хандлага. Энэ бол хүмүүсийн олон сарын тэвчсэн тэвчээрийн хязгаар өнөөдөр тасарч байна гэж харж байна. Зөвхөн өчигдрийн үйл явдлаас болоод энэ зүйл үүссэн гэхээсээ илүү маш олон сар хүмүүс тэвчээртэйгээр хүний эрх зөрчсөн зүйлүүдийг харсан. Өнөөдөр Монгол улсад коронагаар үхэхгүй л бол тэр статистик нэмэгдэхгүй л бол хүн ер нь яаж ч үхсэн хамаагүй, коронагаар л үхэхгүй бол хүний эрхийг яаж ч зөрчиж тэр хүн өөр ямар ч шалтгаанаар үхэж болдог ийм улс болчихсон юм биш үү. 22-ын товчоон дээр нас барсан хүн гэхэд коронагийн статистикд бичигдэхгүй байгаа. Юуны уралдаанд бараг ороод байгаа юм бэ? Хүнээ үхүүлээгүй гэж дэлхийд нэр хүндтэй болох гээд байгаа юм уу? Үүний цаана хичнээн олон хүний амь нас, амьдрал явж байгаа билээ. Өнөөдөр энд талбай дээр байгаа хүмүүсийг нэг ч зохион байгуулсан хүн байхгүй. Хүн болгон дэглэмээ бариад ингээд зогсч байна. Үүнээс нэг зүйл ойлгох ёстой. Хүмүүс үүнээс цааш тэвчиж чадахгүй болоод ингээд гарч ирээд зогсч байна. Үүнийг хараад хариуцлагаа хүлээгээч ээ. Маш олон хүмүүс өнөөдрийг хүртэл хар толгойгоороо би хариуцна гээд л олон хүмүүс зурагтаар гарч ирж загнасныг санаж байна. Яг үнэндээ хариуцлага хүлээсэн хар толгой бол нэгийг ч харсангүй. Дандаа доод албан тушаалтандаа, процест зүтгэж байгаа хүмүүсийг ажлаас нь халж тэр хүмүүст хариуцлага тоооцсоноос биш энэ ажлыг хийнэ чадна гээд сайд болсон онцгой комиссын дарга болсон хүмүүс яагаад өөрсдөө хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Яагаад хариуцлага хүлээлгэхийг үүрэг болголоо гээд өөрсдөө зүгээр сууж байгаа юм? энэ бол маш логикгүй хамгийн хогийн үзэгдэл Монголд болж байна шүү дээ. Тийм учраас үүн дээр зүгээр утас хараад суугаад байж чадахгүй байна. Маш тайван үзэл бодлоо илэрхийлж байна. Хүн бүрийг заавал талбай дээр ирж жагсахгүй ч гэсэн дор бүрнээ үгээ хэлээч ээ. Магадгүй та өнөөдөр чимээгүй байх юм бол маргааш танай хүүхэд, таны охин, таны эхнэрийг өчигдөр оройн эмэгтэй шиг тийм байдалд хүргэх тийм асуудал ойрхон байна гэдгийг сануулж хэлмээр байна" гэлээ.
АДМИН








Нийгэм



