Dark Light
Нийгэм | 2021-02-20

Нялх хүүхдээ асардаг эцэгт тэтгэмж олгохгүй байх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргав. 

Тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ.

Дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөтэй сонгох боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16