“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг ойрын хугацаанд сонгон шалгаруулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгажээ.
Уг дулааны цахилгаан станцыг барих ажлын зураг төсөл хийгдэж эхэлснийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь мэдэгдэж байв. Түүнчлэн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулснаар Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болно" хэмээсэн юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АДМИН








Нийгэм






