Dark Light
Нийгэм | 2021-01-20

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Нэгдүгээр төрөх эмнэлгээс коронавирусний халдвартай, нялх биетэй эхийг ХӨСҮТ-рүү тусгаарлах явцад гаргасан алдаа нийгмийн бухидлыг ихээр төрүүлсэн. Иргэд өглөөнөөс эхлэн Сүхбаатарын талбайд  цуглан жагсаал хийж үзэл бодлоо ирэлхийлсэн. Тэд УОК-ыг огцрохыг шаардсан ба энэхүү асуудлаар Ерөнхий сайд холбогдох албаныхантай хуралдсан. Хуралдааны дараа УОК-ын дарга, Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан : "Ард иргэдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд бид бүхэн Ковид 19-ын дэгдэлтийг хохирол багатайгаар даван тууллаа. Эрүүл мэндийн салбарт олон жил явж ирсэн бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Үүний үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарсан. Үүнийг та бүхэн гарсан үр дүнгүүдээс харж болно. Эрүүл мэндийн салбарын 57000 ажилчид байгаа. Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж энэ олон мянган хүний нойр хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхныг үгүйсгэж болохгүй шүү гэдгийг та бүхэндээ бас хэлхийг хүсч байна. Ингээд эрүүл мэндийн сайдын хувьд эрүүл мэндийн сайдын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22