Өчигдөр коронавирусийн халдвар авсан эхийг нярайн хамт Нэгдүгээр амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ эмч, мэргэжилтнүүд хүнлэг бус хандсан асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан шуурхай хурал зарлаж хуралдсан. Энэ хурлын дараа Эрүүл мэндийн сайд хотын дарга Д.Сумъяабазарт хандаж НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгалан нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг хүсэж албан тоот хүргүүлсэн. Тэгвэл тус албан тоотын хариуд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Албан тушаалаас чөлөөлөхгүй, сануулга өгнө” гэсэн хариуг утсаар өгчээ.
Нийгэм | 2021-01-20
Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ, Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга нарыг “ажлаас чөлөөлөхгүй” гэжээ
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм



