Dark Light
Нийгэм | 2021-01-20

Эх, үр хоёрыг зөөвөрлөхдөө алдаа гаргасан эмч уучлалт гуйлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн халдвар авсан эхийг нярайн хамт Өргөө амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний эрхийн зөрчил гаргасан асуудалд бухимдсан иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаж үзэл бодлоо илэрхийлэн УОК-ыг огцрохыг шаардсан. Шаардлагын дагуу УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр өгсөн билээ.

Тэгвэл тухайн өдөр эх нярайг шилжүүлсэн ХӨСҮТ-ийн эмч өөрийн цахим хуудаснаа алдаа гаргасандаа уучлал хүссэн бичлэгээ нийтэлжээ. 

ХӨСҮТ-ийн эмч н.Пүрэвсүрэн : Би 1 сарын 19-ны орой Нэгдүгээр төрөхөөс эх хүүхэд хоёрыг шилжүүлж тээвэрлэж авч явсан. Шилжүүлж тээвэрлэж авч явах журам гэж байдаг. Би эх хүүхдийг яаралтай тээвэрлэх зорилгоор хувийн алдаа гаргалаа. Энэ бүхэн миний буруу. Би ээж хүүхэд хоёроос уучлалт гуймаар байна. Мөн нийт Монголын ард түмэн, Улсын онцгой комиссын албан хаагчдаасаа мөн эрүүл мэндийн салбарт хамт ажилладаг албан хаагчид, ажилчид та бүхний нэр хүндийг унагаасандаа уучлалт гуймаар байна. Энэ бүх хариуцлагыг би өөрөө хүлээх болно. Миний алдаатай байдлаас болоод нийгэмд бухимдал үүссэнд харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22