"Pubg mobile game world championship" тэмцээн энэ сарын 21 нээс эхлэн Дубай хотод зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл финалын тэмуээнд оролцох тамирчдаас коронавирус илэрсэн тухай тэицээний зөвлөлөөс мэдээлэл өглөө. Мэдээлэлд : "PMGC-с Финалд орох багууддаа Коронавирусний шинжилгээ хийхэд гурван хүнээс вирус илэрлээ. Тэдний биеийн байдал сайн байгаа ба одоогоор ноцтой шинж тэмдэг илрээгүй байна. Тэднийг ойрын хавьтлын хүмүүстэй нь хамт тусгаарлан тогтмол шинжилгээ хийж байгаа.
PUBG MOBILE дэлхийн аврага шалгаруулах тэмцээний зөвлөлд тоглогчдын эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал бөгөөд финалын тоглолтыг цахим сүлжээнд тусгаарлан явуулах шийдвэр гаргалаа.
Бид багуудаа аюулгүй орчинд, шударга өрсөлдөх боломжийг хангахын зэрэгцээ тэмцээнийг хуваарийн дагуу хүргэхээр ажиллаж байна. Тэмцээн 1-р сарын 21-ний өдрөөс эхлэх болно" гэжээ.
Нийгэм | 2021-01-20
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм



