Dark Light
Нийгэм | 2021-01-21

ИРГЭД: Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж яваа хүнийг огцруулж болохгүй!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

No description available.

Сүхбаатарын талбай орчимд иргэд тайван жагсаал хийж байна. Жагсаалын үеэр иргэд, эмнэлгийн ажилчид "Залуу хүн. Алдаж онох зүйл бий. Гэхдээ хэдхэн хүмүүсээс болж ажлаа дөнгөж хийж яваа хүнийг зүгээр сууж байгаад огцруулмааргүй байна. Анх удаа эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн сайдаар томилогдож ажлаа хийж байна. Ажлыг нь үргэлжлүүлж гүйцэт хийлгэх хэрэгтэй байна. Цар тахлын үед халаа солио хийж огцруулах нь маш эрсдэлтэй. Эрүүл мэндийн салбарт гэрэл асаж эхэлж байхад ингэж болохгүй. Өмнөх сайдууд юу хийсэн юм бэ. Та нар 1-р эмнэлэг, Гэмтэл дээр очоод үз. Юу хийснийг нь хар" гэлээ. 

Өөр нэгэн иргэн "Би эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн. Наад зах нь эрүү нүүрний мэс заслын үйл явц, хөгжлийг хар. Энэ хүн гарснаараа эрүүл мэндийн салбарт маш олон шинэчлэл хийгдсэн. Хэн ч биднийг ир гээгүй. Ялангуяа хэн нэгний захиалгаар ирж жагссангүй. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нар бүгд мэднэ Т.Мөнхсайхан сайдад хийсэн олон зүйл байгаа гэдгийг. Хэдхэн хүний алдаанаас болж сайдыг харлуулж болохгүй. Өмнөх сайд нар мэргэжлийн бус хийсэн зүйлгүй хүмүүс. Ахиад л нэг хүн томилогдоно. Учраа олох гэж удна. Залуу хүн, мэргэжлийн хүний зоригийг мохоож өнгөрсөн хугацаанд юу ч хийгээгүй мэтээр дүгнэж үнэхээр болохгүй" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22