Dark Light
Нийгэм | 2021-01-21

Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж КОРОНАВИРУС тархсан гэсэн мэдээлэл ХУДАЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийгмийн сүлжээгээр тусгаарлах байранд байсан, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаад эдгэж гарсан иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаагийн байгууллага, алба хаагчид шийтгэл оногдуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Үүний талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат тайлбар өглөө.

Тэрбээр "Олон нийтэд зөв мэдээллийг өгөх нь зүйтэй. Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад халдварт өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт эмчлүүлж байсан Д.Мөнхбат иргэний холбогдох мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цагдаагийн байгууллагын холбогдох нэгжид ирүүлсэн юм.

Тухайн иргэн тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавирус тархсан гэсэн мэдээлэл өгсөн. Энэ асуудлыг цагдаагийн алба хаагчид шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 1 дэх хэсэгт заасан коронавируст халдвар буюу аюул, осол гамшгийн үед бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараасан гэж үзээд Цагдаагийн алба хаагчид нэгдүгээр сарын 18-ны өдөр түүнд шийтгэл оногдуулсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлээд шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан юм. Тухайн иргэнийг үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө арга хэмжээ, хариуцлага тооцсон зүйл байхгүй.

Гамшиг, хорио цээрийн үед Зөрчлийн болон Эрүүгийн хуульд олныг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдахыг хориглосон зохицуулалт байдаг.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 15.6, 13.14 дэх хэсэгт байдаг. Тиймээс тухайн иргэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул хуулийн дагуу шийтгэл хүлээлгэсэн. Шийтгэл хүлээлгэсэн иргэн зөвшөөрөхгүй байвал шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22