Dark Light
Нийгэм | 2021-01-21

"Залуу эрч хүчтэй, мэргэжлийн сайдыг үлдээж МУ-ын эрүүл мэндийн салбар ямар болохыг нь харахсан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр иргэд Сүхбаатарын талбайд УОК-ыг огцрохыг шаардаж жагсаал хийсэн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгсөн юм.

Харин өнөөдөр /01.21/ эмнэлгийн ажилчид, иргэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж байгаа тул огцруулах нь буруу гэж үзэн тайван жагсаал хийж байна. Энэ үеэр эмнэлгийн ажилтан Ч.Гантөмөр "Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан ажлаа өгч огцрох болсонд миний бие Нүүр ам судлалын салбарт 20 жил ажиллаж зүтгэж яваа жирийн эмч, багш хүний хувьд маш их харамсаж байна. Яагаад гээч? Энэ залуу сайд, сайд болсоныхоо дараа манай салбарын асуудлыг маш их анхааран дэмжиж урьд өмнө ямар ч сайдын анхаарлаа хандуулж байгаагүй, Монгол улсад нүүр амны үндэсний мэргэжилтэн бэлтгэж ирсэн сүүлийн 60 жилийн хугацаанд хийж чадаагүй хөдөөгийн жирийн ард түмний асуудлыг ойлгон сонсож энэ 2021 он хөдөөгийн 330 сумыг шүдний кабинеттэй болгож хүн амаа шүдний өвчнөөс салгах маш том төлөвлөгөө гарган ажиллаж байлаа. Ярьсан ажил хэдийнээ ажил хэрэг болж Говьсүмбэр аймгийн Шивээ говь суманд жишиг кабинетийн засвар тохижилтийн ажил хэдийнээ эхэлчихсэн байна. Энэ залуу сайд Нүүр ам судлалын салбарын хүний нөөцийн маш том тулгамдсан асуудал болох Сувилагчийн орон тоо дутагдалтай байгааг эмч хүнийхээ хувьд мэдэрч ойлгож шүдний эмнэлэгт ажиллах “ШҮДНИЙ ЭМЧИЙН ТУСЛАХ” гэдэг мэргэжилийн боловсон хүчний индексийг батлаж өгч олон жил таслаад байсан сургалтыг Боловсролын сайдын хамтарсан тушаалаар батлаж өглөө. Сувилагч олдохгүй бие биенийхээ хүнийг урвуулах, мөнгө шан харамж амлан амлан хүнээ тогтоох гэж яддаг байсан олон зуун шүдний эмнэлгийн удирдлагуудын “Шүдний өвчин” ийнхүү арилж нуруу тэнийх гэж байтал ….. Богино хугацаанд ч гэсэн ийм том зүйлсийг манай салбарт хийж бүтээж өгсөн энэ залууд хувь хүнийхээ үүднээс бас салбарынхаа өмнөөс маш их талархаж байгаагаа илэрхийлье. 

Монгол төрийн бодлого залгамж халаа гэж хэзээ ч байгаагүйг мэдэх хүний хувьд маш их харамсаж байна үнэндээ. Дараачийн сайд гарч ирээд ийм ажил хийгээ ч үү үгүй ч үү.  Манай салбарыг дэмжээ ч үү үгүй ч үү!!! Хөдөөгийн ард түмэн маань шүдний үйлчилгээ авч чаддаггүй тэр л зовлонт байдалдаа үлдэж хоцрох вий. Боломжтой бол залуу эрч хүчтэй бас мэргэжлийн энэ сайдыг авч үлдээд ахиад 2 жил ч болтугай ажлыг нь хийлгээд үзвэл Монгол улсын эрүүл мэндийн салбар ямар болохыг нь харах юмсан. Төр түмэн нүдтэй, монгол хүний заяа их гэдэгсэн" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22