ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.21/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Нийт 12940 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 16 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1584 боллоо.
Мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусний голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид сэтгэл санааны гүн хямралд орж, амьдралаас уйдах, алдаа гаргасан тохиолдол гутарч, өөрийгөө хүртэл гэмтээх тохиолдлууд дэлхий олон улс оронд гарч байна. Манай улсын хувьд ч бусад улсын хувьд ч эдгэрээд гарсан хүмүүс 5-6 сарын хугацаанд сэтгэл санааны хямралд өртөж байгаа" гэлээ.
АДМИН








Нийгэм



