ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод 16 тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1584 боллоо. Мэдээллийн дараа
Эх нь халдвар авсан үедээ төрөхөд нярайд халдвар илэрсэн үү? гэх сэтгүүлчийн асуултанд
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар эхээс нярайд халдвар дамжсан тохиолдол илрээгүй. 2020 онд нийт 21 эмэгтэй ХӨСҮТ-д амаржсан. Үүнээс 18 иргэн Коронавирусны халдвар авсан, 3 нь ойрын хавьтагчаар тусгаарлагдсан байсан.
Коронавирусийн халдвартай 4 ээж амаржсан. Ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь магадгүй ээжийн дархлаатай холбоотой. Мөн ээжүүдэд халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн, ээжүүд дэглэмийг чанд барьсантай холбоотой байх. Мөн сүрьеэтэй, гепатитийн халдвартай 3 ээж төрсөн" гэлээ.
АДМИН








Нийгэм



