ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод 16 тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1584 боллоо. Мэдээллийн дараа
Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ барилгын гаднах шатаар 4 давхар руу өгсүүлсэн гэж мэдээлсэн. Өөр оруулах боломж байгаагүй юм уу? Ер нь ХӨСҮТ-д ирж байгаа халдвартай иргэдийг дандаа тэр замаар оруулдаг юм уу? гэх сэтгүүлчийн асуултанд
-ХӨСҮТ-ийн халдвартын клиник нь бокс өрөөтэй. Бокс өрөө нь гаднаасаа хаалттай. Гаднаасаа өвчтөнөө оруулаад дотор талдаа эмнэлгийн ажилтнууд орох, үйлчилгээ явуулах байруудтай. Гаднаасаа өвчтөнөө авдаг журмаар өвчтөнийг оруулсан юм.
Эх хүүхдийн биеийн байдал сайн байна. Коронавирусийн эмчилгээ хийгдэж байгаа ба одоогоор хэвийн, тогтвортой, сайн байна.
АДМИН








Нийгэм



