Dark Light
Нийгэм | 2021-02-21

Азийн хамтын ажиллагааны анхдугаар цахим уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээнд багтдаг Азийн нийт 35 орны ХАҮТ-ын удирдлагууд цахимаар уулзлаа.

Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 17 дугаар уулзалт өнөөдөр болохтой холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсын танхим, биржүүдийн холбооноос уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтад тус хэлэлцээрт багтдаг Азийн 35 гишүүн орны 33 улсын 105 гаруй төлөөлөгч оролцож өөрсдийн улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай илтгэл тавьж, “Ковид-19”-ын дараах Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орнуудын бизнесийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар хэлэлцэв.

Энэ уулзалтад, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХХАГ-ын дарга Б.Амгалан нар оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22