Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байна. Тэрбээр " Манай улсын эрхэм хүндэт иргэд ээ. 2 хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү хариуцлагагүйгээр зөөсөн. Би эцэг хүн. Охин хүний аав. Тэр эмэгтэй, ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. МУ-ын Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд ард иргэдийнхээ төлөө ажиллаж ирсэн. Цар тахалтай холбоотойгоор УОК, ЭМЯ, ЗГ бүх хүчээ дайчлан ажиллаа. Өнгөрсөн хугацаанд амжилт ч бий, алдаа оноо ч бий. Өдөр шөнөгүй ажиллаж, гэр бүлээ орхиж голомтод ажилласан хүмүүстээ баярлаж байна. Хариуцлагагүй хүмүүс бас байна. Алдаагаа ухамсарлаж ЗГ хариуцлага хүлээх ёстой. Энэ алдаанаас болж хоёр албан тушаалтан огцрох өргөдлөө өгсөн.
Өчигдөр ард түмэн ялангуяа залуучууд хариуцлагагүй байгаа, харамсаж байгаагаа илэрхийлсэн. Зөв үйл явдал болсон. Хэн нэг рүү алдаагаа бухаж өөрөө хариуцлагаас зугтааж болохгүй. МУ-ын Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм



