Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байна. Тэрбээр "Зарим нэгэн хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж хөөрхий эмэгтэй даарч хөрсөн. Эцэг хүнийхээ хувьд маш их эмзэглэлээ. Миний итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа.
Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа. Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна
Цар тахлын үед ямарваа нэгэн зүйлийг улстөржүүлж үнэ цэнэгүй болгож болохгүй. Өрсөлдөгчөө нухчин дардаг, хууль хүчний байгууллагыг ашигладаг байж болохгүй. Өөрөөс шалтгаалах олон зүйлийг шийдвэрлэж бүхий л боломжоороо хичээж ажилласан юм.
Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, миний төлөө зүрх сэтгэлээ зориулсан нийт ард түмэндээ баярлалаа. Монгол улсын төлөө зүтгэе! " гэлээ.
АДМИН








Нийгэм



