Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр өөрийн албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнчлэн итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдсан гэдгийг онцолсон юм.
Мэдэгдлийн төгсгөлд "Намайг сонгож, надад итгэсэн, дэмжсэн иргэдэдээ маш их баярлалаа. Би хариуцлагаас зугтаж хэн нэгэн рүү ямарваа нэгэн зүйлийг бухахгүй. Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргалаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа. МУ-ын төлөө зүтгэе! " гэсэн юм.
АДМИН








Нийгэм



