УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд үг хэлэв.
Тэрбээр "Ерөнхий сайд үг хэлэхэд хэцүү юм байна лээ. Одоо УИХ-ын гишүүн учраас үг, үзэл бодлоо илэрхийлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ардын намыг самарсан, ард түмнээ самарлаа" шүү дээ. Хүрэлсүх зугтсан уу, хариуцлага хүлээж байна уу гэдгийг удахгүй харж болно. Ерөнхийлөгчийн хийсэн зүйлс, булхайг удахгүй баримттай мэдээлнэ" гэлээ.
АДМИН








Нийгэм



