УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Таны өнөөдрийн шийдвэрийг би бууж өгч байна гэж үзэж байна. Яагаад бууж өгнө вэ. Энэ Алтанхуягийн суудлаас ярих Ерөнхий сайдын суудлаас юм ярьж, шийднэ гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Юу болсноо ярь л даа. Олон нийтэд сонсгож болохгүй юм бол хаалттайгаар хурлаа хийе. Та өнгөрсөн хугацаанд ажлаа сайн хийлээ. Сайн хийсэн, хийх учраас ард түмэн таныг сонгосон. У.Хүрэлсүх таныг Ерөнхийлөгч болох гэж ажлаа өгч байна гэж бодохгүй байна, найдаж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм



