Dark Light
Нийгэм | 2021-01-21

Т.Доржханд: Ерөнхий сайдаа та хэлсэндээ хүрч баримтаа дэлгээрэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ерөнхийлөгчөөс асуух асуулт байна. Ерөнхийлөгчөө байлгаач ээ, ард иргэдэд мэдэх ёстой зүйл байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шал өөр хоёр байр суурьтай болчихлоо. Нэг нь огцорно гэдэг нөгөө нь явуулахгүй би чамд сайн гэх юм.

Ах нараа та нар олон жил төрд ажиллаа. Чадвал чадаад чадахгүй бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Өчигдрийн жагсаал Монгол улсад салхи оруулсан. Өмнө нь захиалгаар жагсаал хийдэг бол өчигдөр залуус зоригтойгоор жагссан. Иргэд нь орлогогүй, очсон эмнэлэг нь сэтгэлгүй байна. ХҮН-ын баримталж байгаа бодлого өнөөдрийн залуусын байр суурь яг ижил байна шүү. Ерөнхий сайдаа хэлсэндээ хүрч баримтаа дэлгээрэй" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22