Dark Light
Нийгэм | 2021-02-21

У.Хүрэлсүх: Би цаашдаа шудрага үнэний төлөө, ард түмнийхээ төлөө тэмцэх болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрийн төгсгөлд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрээр: "Манай улс Уханиас иргэдээ татаж авсан эхний таван орны тоонд орсон. Бид хэдэн онгоцтой ,хэдэн хүний нөөцтэй билээ. Тусгаарлах байрны нөхцөл хэцүү. Нэг нислэгт явсан нисгэгч, хамт явсан хүмүүс 14 хоногийн хорионд ордог. Бид өнгөрсөн хугацаанд 28 мянган иргэнээ татаж авсан, цаашид ч татан авна. Миний улс төр жинхэнэ утгаараа эхэлж байгааг үгүйсгэхгүй. Намайг хэн ч айлгаж, хэн ч худалдан авч чадахгүй. Мөнгөтэй төгрөгтэй баян тарган улс намайг худалдаж авна гэж бодож байвал үгүй шүү. Би худалдагдаж байгаагүй учраас би үгээ хэлж чаддаг. Би ард иргэдийнхээ өмнө амлалт өгсөн хурандаа хүн. Би цаашдаа шудрага үнэний, ард түмнийхээ төлөө тэмцэх болно" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22