Dark Light
Нийгэм | 2021-01-21

Засгийн газар өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний ажлаасаа огцрох хүсэлтээ өгсөн. УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцлээ.

Ийнхүү Ерөнхий сайд огцорсноор 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрэлдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтээр гар өргөн санал хураалт явуулахад 95.2 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжив.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдож, долоодугаар сарын 6-нд шинэ Засгийн газраа байгуулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэйгээр ажиллаж байсан юм. 

Шадар сайдаар Я.Содбаатар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл

Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр

Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа

Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар  З.Мэндсайхан

Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх

Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан

Соёлын сайдаар С.Чулуун  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22