Dark Light
Нийгэм | 2021-01-21

Улаанбаатар хотод өдөртөө өдөртөө 5-6 градус хүйтэн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч 23-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.

2021 оны 01 дүгээр сарын 21-ний 20 цагаас 01 дүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Өдөртөө бүх нутгаар цас орохгүй.

 Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 9-14 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,  Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00