Dark Light
Нийгэм | 2021-01-21

Эл өдөр тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 9 2021.01.22 / БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал : Өвчин өчүүхэн ирнэ.

Наран ургах, шингэх : 08.31-17.36

Барилдлага : Түлэх 0

Шүтэн барилдлага : Авахуй е

Суудал : Мод Аргын тооллын 1 сарын 22 , Сугар гараг.

Билгийн тооллын 9, Гоё хүүхэн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22