Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Байц” гэдэг газар нэгдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим 1 иргэн самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 22:16 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нэгдүгээр сарын 22-ны өдрийн 03:05 цагт отоглож байсан газраас баруун хойд зүгт 10 км-т “Тун цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олж иргэн О-д хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм



