Dark Light
Нийгэм | 2021-01-22

Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овон хад” гэдэг газар нэгдүгээр сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим 1 иргэн гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 23:50 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн Т /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нэгдүгээр сарын 22-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь хойд зүгт 23 км-т “Оросын булаг” гэдэг газраас эсэн мэнд олж, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22