Dark Light
Нийгэм | 2021-01-22

А.Амбасэлмаа: Ялангуяа хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг тусгаарлах шаардлагатай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Улаанбаатар хотод 8 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1592 болсон байна. Мэдээллийн дараа

"Хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг гэрт нь тусгаарлах боломж байдаггүй юм уу, тусгаарлах байр, эмнэлэгт байгаа иргэд гомдолтой байна" гэх сэтгүүлчийн асуултанд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тусгаарласны үндсэн дээр томоохон голомтуудыг хумиж авч чадсан. Дан ганц халдвар авсан хүн бус ойрын хавьтагчийг тусгаарлах шаардлагатай. Ялангуяа хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг. Учир нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэртэй иргэд халдвар авснаа мэдэхгүй гадуур явах тохиолдол их байна. Хэрвээ гэрт нь тусгаарлавал гэр бүл болон иргэн тойрны хүмүүст халдах эрсдэлтэй" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22