Dark Light
Нийгэм | 2021-01-22

Б.Болдсайхан эмч хорт хавдраа эмчлүүлэхээр БНСУ-ыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан ходоодны хорт хавдар тусч эмчлүүлэхээр Солонгос улсыг зорисон тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр : ... үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа ховдолын цоорхой нөхөх хагалгаа сайн боллоо . Одоо онгоцны буудалын зүг...

Уучлаарай! 1 сарын 13-ы шөнө ходоодноос 3л орчим цус алдаж ухаангүй Сонгдо эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон. .. явах дөхсөн ... Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. 1 сарын 19-нд эмнэлгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдөрөө хүртэл хойшлуулашгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон.

Өнөөдөр эмчилгээнд яваад 1 сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй. Намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-д хүнтэй чадвартай сайн баг Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, Хашчулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.

Уучлаарай! МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ. Битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ.

Уучлаарай! Зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд. Үүний улмаас “Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя. 2 сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22