Коронавирусийн халдвар авсан 468 мянган хүн өнөөдөр эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 70 саяд хүрлээ.
Үүнээс 25 сая хүн халдвар аваад байгаа АНУ халдвар авагсдын 60.4 хувь буюу 15,1 сая хүнийг эдгээжээ. Харин 10.6 сая хүн халдвар авсан Энэтхэг улс 96 хувийг нь буюу 10.2 сая хүнийг эдгээгээд байна.
Одоогоор Самоа, Вануату, Маршалл арлууд, Лаос тэргүүтэй улсууд халдвар авсан иргэдээ нэг ч эндэгдэлгүй эдгээсэн бол Фижи, Монсеррат орнуудад халдвартай хүн үгүй болжээ.
Хамгийн олон хүн эдгэрсэн улсууд:
АНУ - 15,100,991
Энэтхэг - 10,283,708
Бразил - 7,580,741
ОХУ - 3,081,536
Турк - 2,290,032
Итали - 1,827,451
Колумби - 1,801,134
Герман - 1,780,200
Аргентин - 1,625,755
Их Британи - 1,586,707
АДМИН








Нийгэм



