Dark Light
Нийгэм | 2021-01-22

АОК: Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөхийг зөвшөөрлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жил Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг нийт 685 сурагч төгсөнө. Сурагчдын эцэг эх, сургууль, боловсролын байгууллагаас дээрх сурагчдад давтлага өгүүлэх талаар аймгийн Онцгой комисст удаа дараа ирүүлсэн  хүсэлтийг өнөөдөр болсон аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар хэлэлцэн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх үйл ажиллагааг халдвар хамгааллын  дэглэмийг сайтар  баримтлан 1 ангид 10-аас дээшгүй хүүхэдтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрлөө. 

           Хэдийгээр бүх нийтээр тэмдэглэхгүй ч монголын ард түмний уламжлалт цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг  болгожээ.Мөн төрийн байгууллага, аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхдээ QR кодыг хэвшүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ажиллахыг НИЙТ ИРГЭДЭДЭЭ УРИАЛСАН байна.

Эх сурвалж : Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22