Dark Light
Нийгэм | 2021-01-25

Халдвар авсан 102 настай ахмад бүрэн эдгэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн халдвар авсан 102 настай ахмад бүрэн эдгэрч, тусгаарлах байранд шилжлээ.
Манай улсад коронавирусийн халдвараар 1611 хүн өвчилж, 1125 хүн бүрэн эдгэрээд байна. Өнөөдөр эдгэрч дараагийн шатанд шилжсэн хүмүүсийн дунд 102 настай ахмад настан байлаа.
Тухайн ахмад настан энэ сарын 10-ны өдөр халдварын онош нь батлагдаж, 77 настай хүү, 68 настай бэрийнхээ хамт ХӨСҮТ-д хүргэгдэн ирсэн бөгөөд 14 хоногийн хугацаанд эмч Б.Саруул, сувилагч Б.Байгалмаа нарын баг хариуцан ийнхүү бүрэн эдгээжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22