Dark Light
Нийгэм | 2021-02-25

Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс мөнгө авч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал ард иргэдийн дунд түгээмэл гарч байна. Цаашид ч гарах хандлага өндөр байна. Мөн фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж байгаа бөгөөд шалтгаан нь мөрийтэй тоглоом тоглосонтой холбоотой гэж үзжээ. Иймд иргэн та хөзөр, шоо, шагай болон өөр бусад эд зүйл ашиглан ашиг олох зорилго бүхий үйл ажиллагаанд автахгүй байх, зохион байгуулахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.  Хэрэв дээрх зөрчлийг  гаргавал иргэнийг "Зөрчлийн тухай хууль"-д заасны дагуу  14 сая төгрөг эсхүл 3 жил хүртэл хорих шийтгэл оногдуулна. Үүнийг бусаддаа сануулж, ийм төрлийн арга хэмжээнд санамсаргүй болон санаатай байдлаар оролцохгүй байхыг уриалж олон нийтэд түгээхийг хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16