Dark Light
Нийгэм | 2021-02-25

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригоор нэг өдрийн завсарлага авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авлаа.

Уг хуульд Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл доод шатны Засаг даргыг огцруулахаар тусгасан. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байна гэж Ерөнхийлөгч үзжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг ажлын 3 өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага өгсөн юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16