Dark Light
Нийгэм | 2021-02-26

PMGC тэмцээнд оролцож буй Монгол тамирчны утас тоглолтын үеэр гэнэт унтарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 "DUBAI PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP" тэмцээнд н оролцож буй ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг тэмцээний эхний 3 өдрийн дараах байдлаар 1-р байранд явж байсан бол эцсийн дүнгээр  БНХАУ-ын 4AM багтай оноо тэнцэж зэрэглэлээрээ 2-т орсон юм.

Pubg Mobile Global Championship-ийн зөвлөлөөс тэмцээнд орж байгаа бүх тамирчдад "ONE PLUS" гэх утсаар хангаж байгаа бөгөөд Монгол улсын тамирчид тоглож байх хугацаанд  ачааллаа даахгүй унтарснаас болж нэг тамирчин тоглолтын бүсэд орж чадалгүй ялах боломжийг багасгажээ.

"8 match-н турш тоглосон утас гэнэт тоглолтын үеэр унтарсан учир 1 оноо ч гэсэн нэмүүлэх тухай PMGC-н зөвлөлүүдтэй ярилцаж байгаа" гэж багийн ахлагч С.Ундрах хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22