Dark Light
Нийгэм | 2021-02-26

Х.Нямбаатар: Хөрөнгө оруулалтын гэрээг бүхэлд нь цуцлах саналыг Рио Тинтод тавьсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд ирж, Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний талаар мэдээлэл өглөө. Хэлэлцээний багийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго ахлан ажиллаж байгаа юм. Тэрээр Х.Нямбаатар сайдтай хамт Сүхбаатарын талбайд иржээ. Тэд С.Ганбаатар гишүүнээс өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. “Бид таны эрүүл мэнд болон халдвар тархах вий гэдэгт санаа зовж байна. Төрийн ордонд та дотогш орохоор илүү тухтай ярилцъя. Камерын өмнө ярьж болохгүй зүйл бас байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд хоёр дахь өдрөө өлсгөлөн зарлаж байгаа юм.       


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22