Dark Light
Нийгэм | 2021-01-27

Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нарийн мэргэжлийн эмч 24 цагийн турш ажиллах боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Image may contain: one or more people and indoor

Яаралтай тусламжийн  тасаг нь үйлчлүүлэгчийг хүлээн авч бүртгэн,  яаралтай тусламжийн эрэмбэлэн ангиллын үндсэн зарчмыг баримтлан эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгч, үйлчлүүлэгчийн амин үзүүлэлт тогтворжиж, эмчилгээний тасаг, өөр эмнэлэгт шилжүүлэх хүртэл хойшлуулшгүй, яаралтай тусламж үзүүлдэг хэсэг бөгөөд өмнө нь энэ тасагт эмч 16 цагаас хойш эмч  /мэс засал, гэмтэл, мэдрэл, дотор/ тасгуудаас дуудаж үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэдэг байсныг халж 24 цагийн турш нарийн мэргэжлийн эмч нар жижүүрлэн ажиллах боллоо.

2021 оны 01 сарын 15наас эхлэн яаралтай тусламжийн тасагт мэдрэл, эрчимт эмчилгээний мэргэшсэн эмч нар нь тухай тасагтаа харъяалагдан ажиллах болсноор иргэдэд шаардагдах тусламж, үйлчилгээг эмчийн хүлээгдэлгүй  шуурхай үзүүлэх  нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

 

 Эх сурвалж: Дархан Нэгдсэн Эмнэлэг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22