Dark Light
Нийгэм | 2021-02-27

ЭМЯ: 25 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр 25 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1236 болов. Нийт халдвар авсан хүний 74,1 хувь нь эдгэрээд байна.

Нэгдүгээр сарын 27-ны өдөр 12703 хүнд PCR шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэр бүлийн таван хүний шинжилгээ байна.

Сүхбаатар дүүрэгт орон сууцанд халдвар гарсантай холбогдуулан голомтын өргөжүүлсэн тандалтын явцад 2 хүнээс халдвар илэрсэн. УБ-аас Ховд руу явж байсан иргэдээс 2 хүний шинжилгээ эерэг гарсан.

Улаанбаатарт батлагдсан нийт тохиолдол 836 боллоо. Аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 1162 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдолд 1667 боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22