Dark Light
Нийгэм | 2021-01-27

2022 оны Бээжингийн өвлийн олимпийг АНУ эсэргүүцнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бээжингийн өвлийн олимп 2022 онд болох хуваарьтай байгаа. Тэгвэл өвлийн олимпийн бэлтгэл ажил ямар явагдаж байгаа ажлын явцтай Ши Жинпин дарга танилцсан байна. Энэ үйл явдалтай холбогдуулаад АНУ Бээжингийн өвлийн олимпийг эсэргүүцэх буюу бойкотлох бодолтой байгаагаа илэрхийлжээ. Шалтгаан нь өмнөд хөрш олон улсын хүний эрхийг зөрчиж буй олон асуудалтай байгаа аж. Шинжаан уйгарчуудад хөдөлмөрийн "боолын" гэрээтэй гэмээр үй олноор нь ажил эрхлүүлж, хөдөлмөрийн таатай бус нөхцөл байдал тулгаж байгаа явдал, Хонг Конгийн ардчиллыг дэмжигчдийг баривчлах, хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ноцтой зөрчиж буй үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн нэрийн доорх баривчилгаа, Тайваны агаарын хил дээрх БНХАУ-ын байлдааны нисэх онгоц чөлөөтэй явж байгаа зөрчил, өвөрмонголчуудын Монгол бичиг үсэг, уйгаржин Монгол бичгээр хичээллэх, соёлын устгал явуулж буй бодлого зэрэг нь халдварын энэ үед нам дарагдаж, олон улсын байгууллагын анхаарлаас холуур байгааг АНУ одоог хүртэл сануулж, анхааруулж, шүүмжилсээр байна. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/26/sport/china-xinjiang-olympics-genocide-boycott-2022-intl-hnk/index.html


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22